Ирэх тавдугаар сарын 1-нээс автомашины болон импортын тамхинд ногдуулах Онцгой албан татвар нэмэгдэнэ. Үүнтэй холбоотойгоор импортлогчид татвар өсөхөөс урьтаж, бараагаа хил, гаалиар саадгүй нэвтрүүлэх шаардлага тавьж байна. Иймээс өнөөдөр Гаалийн ерөнхий газрын холбогдох нэгжүүд ажиллаж байна.
Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Замын Үүд болон Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрууд өнөөдөр 08:30-00:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна.
Ингэхдээ зөвхөн тамхи, автомашинд ногдуулах Онцгой албан татварын бүрдүүлэлтийг хийж буй юм.
Мөн Гаалийн лавлах 1800-1281 утаснаас иргэд мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой.