Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал болно

Өнөөдөр Дуучин Б.Амархүү болон түүний менежер Б.Ганбаяр нарыг гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Дуучин Б.Амархүү өнгөрсөн хоёрдугаар сарын 09-10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүрэг дэх цэнгээний газрын үүдэнд өөрийн менежер Б.Ганбаярын хамт хөтлөгч сэтгүүлч Ц.Чойжилсүрэнг зодож танхайрч биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон билээ.

Хэрвээ шүүхээс Б.Ганбаярыг гэм буруутай гэж шүүхээс үзвэл дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх аж. Харин дуучин Б.Амархүүг гэм буруутай гэж үзэх юм бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ хэмээн заажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *