Categories
мэдээ спорт

Өнөөдөр Д.Отгондалай, Б.Тэмүүлэн, Б.Есүй нар тэмцээнтэй

Монголын баг тамирчид өнөөдөр жүдо бөх, бокс болон усанд сэлэлтийн төрөлд өрсөлдөнө. Олимпийн наадмын эхний өдөр эхэлсэн жүдо бөхийн төрлийн тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Эрэгтэйчүүдийн +100 кг, эмэгтэйчүүдийн +78 кг-ын жингийн барилдаан үлдээд байгаа юм. Олимпийн наадамд тугчийн үүргийг гүйцэтгэсэн Б.Тэмүүлэн энэ өдөр барилдана.

Эрэгтэй +100 кг-ын жинд 31 орны жүдоч өрсөлдөнө. Б.Тэмүүлэн “А” хэсэгт багтсан бөгөөд Алжирын бөх Амине Мохаммед Таеб-тэй эхний барилдаанаа хийнэ. Алжирын бөх 30 настай, 2013 онд Рио хотод болсон дэлхийн аваргад 17-р байрт шалгарч байжээ.

Боксын эрэгтэй 60 кг-ын жинд Д.Отгондалай Алжирын боксчин Реда Бенбазизтай өнөөдөр тулалдана. Манай боксчин эхний тойрогт хийлж, Нидерландын боксчин Энрико Лакрусаг хожин шөвгийн наймд үлдээд байсан. Д.Отгондалай хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх тулааныг хийх гэж буй юм. Тоглолт Улаанбаатарын цагаар маргааш өглөөний 06.00 цагт болно.

Усан сэлэлтийн төрөлд оролцож буй Монголын хоёр дахь тамирчин Б.Есүй юм. Тэрээр өврөөр даллах сэлэлтийн 50 метрийн төрөлд улсаа төлөөлөн оролцоно. Есүйгийн хувьд өдгөө 16 настай бөгөөд Орхон аймгийн Орос IV сургуулийн 10б ангид суралцдаг аж. Тэрээр энхүү наадамд оролцож байгаа Монголын багийн хамгийн залуу тамирчин юм.

Б.Есүй усан спортоор хичээллээд 10 гаруй жил болж байгаа бөгөөд энэ хугацаандаа Азийн наадам, Дэлхийн цом, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байсан аж. Түүний уралдаан Улаанбаатарын цагаар шөнийн 01.11 цагаас эхэлнэ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *