Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Чингисийн талбайд гэрэлт ёслол болно

Францын долоо хоног тутмын “Charlie Hebdo” шог сэтгүүлийн редакцид зэвсэглэсэн этгээдүүд халдаж, 12 хүнийг буудан хороож, олон арван хүнийг шархдуулсан хэрэг гарсан. Халдлагын үеэр амиа алдсан 12 хүний гэгээн дурсгалыг хүндэтгэж, эмгэнэл илэрхийлсэн жагсаал цуглаан дэлхийн өнцөг булан бүрт өрнөж байна. Тэгвэл энэхүү үйл ажиллагаанд Монголын сэтгүүлчид нэгдэж, Чингисийн талбайд лаа асаан, гэрэлт ёслол үйлдэхээр болжээ. Уг ёслол өнөөдөр орой 19:00-20:00 цагийн хооронд болох бөгөөд Францын ЭСЯ-ны элч төлөөлөгчид оролцох юм байна. Ёслолыг МҮОНТ, МОНГОЛ HD, Bloomberg, Eagle зэрэг телевизүүд дамжуулах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *