Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр бодсон бодол биелдэг өдөр

Зурхай, тоон зүйд хоёрын тоо нь сарны энергийг агуулдаг. Сэтгэл хөдлөл, бүхнийг хүлээн авах чадвар, аяндаа дасан зохицрох байдал, эсхүл бүр ертөнцийг хүүхдийн нүдээр харах гэх мэт. Гэвч, таван ширхэг хоёрын тооны зохицол бол огт өөр түүх өгүүлнэ.

Бие бие рүүгээ харсан, эсхүл эсрэгцсэн хоёрын тоо нь хос түлхүүрийг бэлгэддэг. Хоёрын тоо нь хүний амьдралд хоёр хаалга байгаа гэдгийг илтгэнэ. Нэг хаалгаа хааж, нөгөөх хаалгыг нээж, амьдралаа эхнээс нь эхлэх боломжийг бэлгэддэг. 2022.02.02 өдөр бол зүгээр ч нэг сарны шинэ мөчлөг эхэлсний дараа тохиож байгаа нь санамсаргүй хэрэг отг биш.

Шинэ сарны тоолол эхэлж, Ази тив Цагаан сараа тэмдэглэн өнгөрүүлж байна. Сарны хүчтэй энерги нь дахин хоёр долоо хоногийн турш үргэлжлэх аж. Учир нь, бүтэн сар хоёрдугаар сарын 16 хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд та өөртөө шинэ нээлт хийх, хувь заяаны талаар сайхан сураг чимээ хүлээж авах, хоёр түншээс сонголт хийх, хоёр газар амьдрах эсхүл хоёр ажлын санал хүлээж авах гээд бүх л зүйлд дандаа хоёр сонголт хийх үе тохионо.

Мөн огнооны бүх тоог хооронд нэмбэл 10 гэсэн тоо гарах ба энэ нь 1+0=1 болно. Нэгийн тоо бол Нарны тоо бөгөөд энэ нь дотоод эрчим хүчийг илтгэхээс гадна шийдэмгий, хариуцлагатай, зан чанарыг хөгжүүлэхийг бас илэрхийлдэг. Хоёрын тооны гол чанар нь “Би үүнийг хийж чадна”. Тиймээс 2022.02.02 өдөр юу хүсэж байгаагаа, амьдралын тань гол зорилго юу болохыг бичээд, шивнэн шивших нь чухал. Үгүй ядахдаа, 2022 онд ямар мөрөөдөлтэй байгаагаа бичихийг бодоорой.

Тиймээс та яг одоо үзэг, цаас аваад бүх хүслээ, мөрөөдлөө нэг нэгэнгүй бичээрэй. Энэ бол мухар сүсэг биш. Од гаригийн нөлөө гэдэг хэзээнээс нааш хүний амьдрал, хувь заяанд нөлөөлсөөр ирсэн зүйл. Та ийм зүйлд итгэдэггүй байж болно. Гэвч, энэ удаад үүнд итгээд мөрөөдлөө бичээд нэг үзээрэй. Таниас юу ч унахгүй. Та үүнд мөнгө төлөхгүй. Хэдэн минут л юу хүсэж, юунд зорьж байгаагаа л эрэгцүүлж бодоод цаасан дээр буулга.

Учир нь 2022.02.02 өдөр од эрхэс биднийг урьд өмнө хэзээ ч байгаагүйгээрээ сонсож, бидний энергийг хүлээн авах өдөр юм. Харин та шударга байгаарай. Мөрөөдлөө, зорилго үнэнхүү чин сэтгэлээсээ бичиж, шивнээрэй. Нэг зүйлийг сануулахад, бусдын төлөө бүү залбираарай. Энэ удаад зөвхөн өөрийгөө бодохыг хичээ.

Сануулахад, хүсэл, зорилгоо өөрийн гараар бичээрэй. Гараар бичих нь таны уурга тархийг ажиллуулж, таниас эрчим ялгаруулна. Энэ нь та далд ухамсартаа мөрөөдлийн жагсаалтаа гаргаж байна гэсэн үг. Ингэснээр та зорилгодоо хүрэхэд илүү дөхөм байх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *