Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.
Монголын жүдочдоос эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Д.Төмөрхүлэг, А.Батсуурь, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд М.Бундмаа, А.Цолмон нар барилдана.
Хэсгийн барилдаан 13.00 цагаас эхлэх бөгөөд шигшээ барилдаан 19.00 цагт болно.