Categories
мэдээ цаг-үе

Өнөөдрөөс цас орж, хүйтний эрч чангарна DNN.mn

Арванхоёрдугаар сарын 28-наас хүйтний эрч ОГЦОМ ЧАНГАРНА

Өнөө шөнө нутгийн зүүн хагаст, маргааш өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

Улаанбаатар орчмоор өнөөдөр бага зэргийн цас орж, хүйтний эрч чангарна. Өдөртөө -18-20 хэм, шөнөдөө -26-30 хэм хүртэл хүйтэн байна. Уулархаг, ил задгай нутгаар шөндөө -30-32 хэм хүртэл хүйтэрнэ.

13-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 13, 14-нд Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар, 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -41…-46 градус, өдөртөө -27…-32 градус, Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -19…-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -10…-15 градус, бусад нутгаар шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -15…-20 градус хүйтэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *