Төрийн ордон болон Чингис хааны хөшөөг өнөөдөр орой 19.00-22.00 цаг хүртэл цэнхэр өнгөөр гэрэлтүүлнэ. Учир нь НҮБ-ын 70 жилийн ойг тэмдэглэн дэлхийн алдартай барилга, хөшөө, дурсгалын газруудыг НҮБ-ын цэнхэр өнгөөр гэрэлтүүлж байгаа аж. Тус аян энэ сарын 23-наас эхэлсэн бөгөөд Шинэ Зеланд улсаас эхэлж улс тив дамжин үргэлжилж байгаа аж.