Categories
мэдээ нийгэм

Өнөө орой “Эх дэлхийн цаг” болно

Жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь бямба гаригийг дэлхий
дахинаа нэг цаг гэрлээ унтрааж, эрчим хүчээ хэмнэж, эх дэлхийгээ хайрлах өдөр
болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ 60 минутыг “Эх дэлхийн цаг” гэж ч нэрлэдэг.

Энэ жилийн “Эх дэлхийн цаг” өнөө оройн 20:30-21:30 цагийн
хооронд болох гэж байна. Эл өдрийг дэлхий дахинаа “Энэ бол уур амьсгалын
өөрчлөлттэй тэмцэх бидний цаг” хэмээх уриан дор тэмдэглэж байгаа юм. Хэрэв та
үнэхээр байгаль эхээ хайрладаг, цаг уурын дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд
санаа тавьдаг бол энэ л 60 минутын хугацаанд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх
боломж олдох юм.

Энэхүү хөтөлбөрийн үеэр нэг цагийн турш хамрагдаж буй хотын бүх
хүмүүс нэгэн зэрэг гэрэл цахилгаан хэрэгслээ унтрааж, оронд нь лаа асаан
өнгөрүүлдэг. Тэрхүү лаа нь зөвхөн гэрэлтүүлэг болоод зогсохгүй итгэл найдвар,
эерэг бүхнийг урин дуудах бэлгэдлийг агуулдаг байна. Түүнчлэн “60+” хэмээх
бэлгэдэл нь дэлхийн хүмүүсийн эв нэгдлийг илэрхийлдэг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *