Categories
мэдээ нийгэм

“Өнөр бүл” хүүхдийн төвийн байранд гал гарчээ

Related image

Өнөөдөр өглөө “Өнөр бүл” хүүхдийн төвийн байранд гал гарчээ. Хүүхдүүдийг өөр байр руу нүүлгэн шилжүүлсэн бөгөөд гал өглөөний 09:40 цагийн орчимд гарчээ. Гал гурван давхар байрны хоёр давхарт гарсан аж. Хүүхдүүд угаартсан байх магадлалтай тул эмчийн үзлэгт мөн хамруулжээ. Одоогоор галын шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагынхан ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан дүгнэлтээр цахилгаанаас үүдэлтэй байж болзошгүй гэжээ. Уг төвд 2-18 насны 190 гаран хүүхэд байрладаг юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *