Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн сард 138 ихэр хүүхэд мэндэлжээ

Эрүүл мэндийн яамны “Төрөлтийн цахим бүртгэл”-ээр 2020 оны 11 дүгээр сард 5 848 эх амаржиж, 5918 хүүхдэд регистрийн дугаар олгожээ.

Нийт төрсөн хүүхдийн 3106 нь эрэгтэй, 2812 нь эмэгтэй, 138 нь ихэр, хүүхдийн дундаж жин 3416 грамм, дундаж өндөр 50.7 см байна.
Амаржсан эхчүүдийг насны бүлгээр авч үзвэл, 3.6 хувь нь 20 хүртэлх насных, 92.3 хувь нь 20-39 насных, 4.1 хувь нь 40-өөс дээш насныхан байна.
Амаржсан эхчүүдийн 1.2 хувь нь боловсролгүй, 4.0 хувь нь бага, 11.7 хувь нь суурь, 35.2 хувь нь бүрэн дунд, 6.0 хувь нь техникийн болон тусгай мэргэжлийн, 40.0 хувь нь дипломын болон бакалаврын дээд, 1.9 хувь нь магистр, докторын зэрэгтэй байна. Амаржсан эхчүүдийн 51.7 хувь нь гэрлэлтээ албан ёсоор батлуулсан, 46.6 хувь нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй, 1.7 хувь нь гэрлэлтээ цуцлуулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *