Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өндөржүүлсэн бэлэн байдлыг долдугаар сарын дунд үе хүртэл сунгах чигтэй байгаа

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: УОК-ын ээлжит хуралдаан сая болж, өндөрлөлөө.

Хуралдаанаар Гадаад харилцааны яамнаас хилийн чанадад байгаа иргэдээ татан авах дараагийн тусгай үүргийн нислэгүүдийн төлөвлөгөөг хэлэлцүүлж, батлууллаа.

Зургаадугаар сард 9 нислэг хийхээр төлөвлөсөн.

Долдугаар сарын дунд үе хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах чигтэй байна. Иймд долдугаар сарын эхний хагаст үйлдэх тусгай үүргийн нислэгийн төлөвлөгөөг гаргасан.

  • 7 дугаар сарын 2-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 4-нд Токио-Улаанбаатар /Япон улсад байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 9-нд Истанбул-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, иргэдээ татна. Истанбул чиглэлийн нислэгээр Туркт байгаа иргэдээ татан авахаас гадна Турк улс Европын орнуудтай агаарын хилээ нээж байгаатай холбогдуулж, европын улсуудаас иргэдээ татан авах боломжтой байна.
  • 7 сарын 15-ны өдөр Сөүл рүү дахин нислэг үйлдэж транзит зорчигчдыг авна.

Мөн БНХАУ-д байгаа нутаг буцах хүсэлтэй 164 иргэнийг ойрын хугацаанд Замын-Үүд боомтоор татаж авах шийдвэр гаргасан.

Мэдээллийн төгсгөлд тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

– ОХУ-руу ялалтын фарадад оролцохоор хүмүүс явах шаардлага байсан уу?

– Би ГХЯ-ны Консулын газрын захирлын хувьд энэ асуултад шууд хариулах боломжгүйг ойлгоорой. Манай улсын 75 цэргийн албан хаагч ОХУ-д ялалтын фарадад оролцох бэлтгэлийг хангаж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *