Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай хэлэлцэж байна

Өнөөдөр Гадаад хэргийн яамны “Зөвшилцөх танхим”-д улс төрийн намуудыг оролцуулсан зөвлөлдөх уулзалт болж байгааг эх сурвалж мэдээлэв. “Нэг Монгол” хөдөлгөөнөөс санаачлан зохион байгуулж байгаа энэхүү уулзалтаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай хэлэлцэж буй юм байна.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ-д суудалтай улс төрийн намуудаас Ардчилсан нам, ИЗНН, МҮАН-ын зүгээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурь барьж буй. Харин МАН-ын бүлэг “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь одоо биш. Энэ УИХ-д Үндсэн хуулийг өөрчлөх ёс зүй байхгүй” гэсэн байр суурь илэрхийлсээр байгаа билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *