Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар намын удирдлагууд зөвшилцөнө

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар улс төрийн намуудын дарга, удирдлагын хүрээнд зөвшилцөл зохион байгуулах болжээ.

“Үндэсний зөвшилцөл” арга хэмжээ Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд өнөөдөр 10.00 цагаас эхлэх бөгөөд УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд нээх юм байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан мэдээлэл хийж, хуулйн өөрчлөлтийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх аж.

Хэлэлцүүлэг 12.30 цаг хүртэл үргэлжилж, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хаалтын үг хэлэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *