Шинэ үндсэн хуулийг баталсны 30 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байгаа билээ. Түүхэн өдөртэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон, медаль гардуулж байна.
Үндсэн хуулийг батлах, сахин хамгаалахад 20 гаруй жил идэвхи, зүтгэлтэй ажиллан, Үндсэн хуулийн цэцийг Монгол Улсад бий болгох, төлөвшүүлэхэд 26 жил зүтгэн, ҮХЦ-ийн дарга, орлогч дарга, АИХ-ын депутат, Гавьяат хуульч Н.Жанцанд Хөдөлмөрийн цол хүртээлээ.