Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндсэн хуулийн цэц шийдвэрээ гаргалаа

Image result for Үндсэн хуулийн цэц 2017

Үндсэн хуулийн Цэцийн гишүүд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх “Гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан” гэх заалтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж хүчингүй болгох шийдвэр гаргалаа.

Хүчингүй болгосон заалт:
Монгол Улсын Их Хурлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/
6 дугаар зүйл. Улсын Их Хурлын гишүүн
6.9.Дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулах бөгөөд Улсын Их Хурал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ:
6.9.1.гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан.

Ийнхүү УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотойгоор “УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй гэсэн хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх” маргааны асуудлыг өнөөдөр Үндсэн хуулийн Цэц дээр хэлэлцсэн. Ингэхдээ уг заалтыг өмнө нь Үндсэн хуулийн Цэцээс хүчингүй болгосныг дахин агуулгыг нь өөрчлөн сэргээсэн тул түдгэлзүүлж өгнө үү гэх хүсэлтийг гомдол гаргагчийн талаас нэхэмжлэлээ өөрчлөн тавьсан юм.

Гурван иргэний гаргасан холбогдох гомдлын дагуу Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан хуралдаж шийдвэрээ танилцууллаа.

Үүнд “Үндсэн хуулийн Цэцийн зүгээс Үндсэн хуульд заасан 6.9.1 дэхь заалт буюу “УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй” гэсэн заалт нь өмнөх тус хуулийн хүчингүй болгосон заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн гэж үзсэнийг хэлэлцлээ. Тиймээс уг хуулийн “нотлох баримттайгаар баригдсан” гэх заалтыг хүчингүй болгосугай. Энэхүү тогтоол гармагц хүчин төгөлдөр болохыг дурдсугай” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *