Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндсэн хуулийн Цэц эрх мэдэлтнүүдийн дохиур болсон уу DNN.mn

Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ үзлээ. Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байдаг. Үндсэн хуулийг алганд багтсан Монгол Улс. Харин энэхүү алганд багтсан Монгол Улсын манаач нь Цэц хэмээдэг. Тэгэхээр эцсийн дүндээ Цэц хэмээх байгууллага Монгол Улсын тусгаар тогтнолын манаач болох нь. Гэтэл Үндсэн хуулийн Цэцээс хуйсгануур дүгнэлт гаргаж иргэдийг талцуулж төөрөгдүүлэх боллоо. Тухайлбал, уржигдар болсон Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар Засгийн газрын хэдэн ч сайд давхар дээлтэй байж болох, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь нээлттэй хэмээх дүгнэлтийг гаргав. Энэхүү шийдвэр нь олон нийтийн эгдүүцлийг төрүүлээд байна.

Учир нь 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад Цэцээс Засгийн газрын дөрвөн гишүүн давхар дээлтэй байна хэмээх заалтыг эсэргүүцэж санал хүргүүлээгүй хэрнээ одоо ийн дүгнэлт гаргаж байгаа нь Үндсэн хуулийн Цэц улстөрчдийн хүслийг биелүүлэгч газар болсны илрэл хэмээн үзэж байгаа юм.

Нэг алхам урагшаа, хоёр алхам хойшоо гэж үг байдаг даа. Өчигдрийн ҮХЦ-ийн шийдвэр хэдэн алхам хойшоо татах бол доо. ҮХЦ-ээс 2000 онд давхар дээлтэй байж болно гэдэг өөрчлөлтийг Үндсэн хууль зөрчсөн гэж шийдсэн байдаг.

Давхар дээл гэдэг бол албан тушаал, эрх мэдлийн хуваарилалтыг давхардуулж буй хэлбэр. Иймээс давхар дээлтэй холбоотой маргаан улстөрчдийн хувьд байх нь мэдээж.

Харин эрх мэдлийн төлөөх энэ тэмцэлд Цэц оролцож улстөрчдийн хүслийг хангаж байгаа нь хэтэрхий ядмаг байна.

Ийнхүү Үндсэн хуулийн Цэц уг дүгнэлтээрээ тогтолцооны гажуудлыг лавшруулж, эрх мэдэлтэй л бол хуулийн дээр хэрхэн сандайлж, улстөрчид хэдийд л бол хэдийд санаан зоргоороо Үндсэн хуулийг өөрчилж, Цэцээр дүгнэлт гаргуулж болдгийг харууллаа.

Монгол Ардын Намын могойд барьдаг моднуудаар Үндсэн хуулийг мануулаад байх хэрэг ёстой алга хэмээн халаглах хэсэг ч бишгүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *