Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр намын дарга болчимгүй загнав

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар намуудын төлөөлөл хэлэлцүүлэг хийлээ. Энэ үеэр Монголын Социал демократ намын дэд дарга Д.Энхзаяа дунд хуруу гаргав. Тэрбээр “Монголд Улс төрийн 24 нам байдаг гэдгийг санаарай. Ардын намынхан өөрсдийгөө даган баясдаг намуудыг авч ирээд хэлэлцүүлэг хийлээ” гэж шүүмжлэв.

Түүнийг үг хэлж байхад нь Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч “Чи юу гээд байгаа юм. Та нарын Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж юу байсан юм бэ” гэж өөдөөс нь орилов.

О.Бум-Ялагчийн хэлсэн үгэнд дургүйцсэн Монголын Социал демократ намын нарийн бичгийн дарга Д.Энхзаяа дунд хуруугаа гаргаж эсэргүүцлээ илэрхийлсэн.

Ийнхүү амаа билүүдэж, хуруугаа гозолзуулсан хэлэлцүүлэг өндөрлөв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *