Categories
мэдээ нийгэм

“Үндсэн хууль тогтоогчдын гэр музейн хотхон”-ын шавыг тавилаа

Үндсэн хууль тогтоогчдын холбоо, УИХ-ын Тамгын газар хамтран өнөөдөр /2015.06.20/ “Үндсэн хууль тогтоогчдын гэр музейн хотхон”-ын шавыг тавилаа.

Энэхүү хотхоны захиргааны барилгыг 56 метр өндөр цамхаг хэлбэрийн барилга байхаар төлөвлөсөн бөгөөд барилгын 1-3 давхарт музейн захиргаа байрлахаар төлөвлөжээ. Сонгосон газар нь Төв аймгийн Аргалант сумын нутагт морин уралдааны замын хажууд байрлаж байгаа учраас музейг сонирхохоор ирсэн гадаад, дотоодын жуулчид наадмын морины уралдааныг цамхгийн орой дээрээс үзэх боломжтой байх юм байна.

Үндсэн хууль тогтоогчдын гэр музейн хотхоныг Үндсэн хууль батлалцсан АИХ-ын гишүүдийн тэр үед амьдарч байсан гэрийг яг тэр байдлаар нь төлөвлөж, тэр үеийн орчныг бүрдүүлэх аж.

Энэ музейн бүтээн байгуулалтын ажил тасралтгүй үргэлжилнэ гэдгийг Үндсэн хууль тогтоогчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Мандах онцлоод музей нь ард иргэд, үе үеийн АИХ, УИХ-ын гишүүд, гадны зочид төлөөлөгчид зочилж байх төв болно гэдгийг тэмдэглэн хэлсэн юм.

Музейн хотхоны шав тавих ёслолын ажиллагаанд ардчилсан Үндсэн хууль батлалцаж байсан АИХ-ын депутатууд болон тэдний ар гэрийнхэн оролцож “Ардчилсан Үндсэн хууль” гэсэн бичиг бүхий анхны шонг нь босголоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *