Categories
мэдээ нийгэм

Өндрөөс үсэрч амиа хорлох гэж байсан согтуу эмэгтэйг эсэн мэнд буулгажээ

Энэ сарын 12-ны өдрийн 22:34 цагт согтуу эмэгтэй найман давхраас үсрэх гэж байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын албанд иржээ.

Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хангай хотхоны найман давхраас тус дүүргийн 11 дүгээр хорооны харьяат, 50 настай, эмэгтэй С нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үсрэх гэж байсан байна.

Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай очиж, иргэн С-г тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид ярилцлага хийн, аюулгүй газарт буулгажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *