Туул гол дагасан гүний худгуудаас хамгийн сүүлийн худгийг буулгах ажил хэдэн өдрийн өмнөөс эхэлсэн. Эхэндээ барилгачид дээрээс нь эхлэн тун болгоомжтойгоор буулгаж байсан бол өнөөдөр экскаватораар тэгшилж байгаа зургийг та бүхэн харж байна.
Уг ажлыг “Их Модун” компани гүйцэтгэж байгаа аж. Тэдний инженерүүдийн тайлбарлаж буйгаар бол доторхи үнэ бүхий тоног төхөөрөмжийг гэмтээхгүйн тулд болгоомжтойгоор буулгаж байсан байна. Харин нэгэнт тоног хэрэгслийг авсан болохоор техникийн хүчийг ашиглажээ. “Их Модун” компанийн инженер “Актлагдсан гурван худгийн нэг нь энэ. Бид зөвхөн үнэ цэнэтэй эд ангиудыг гэмтээлгүй нураах үүрэгтэй” гэж байгаа. Гэвч Япон улсын тусламжаар 1998 онд барьсан тус гүний худгийн актлагдах хугацаа болсон эсэх нь тун эргэлзээтэй. Тиймээс ойролцоо нь оршин суудаг иргэд хашаагаар тойруулж байгаад нурааж байгаа тул газрыг нь өөрсдөө авах гэж байна гэсэн хардлагаар “Өдрийн сонин”-д хандсан юм.
Энэ үйл явдлын эргэн тойронд хийсэн сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас уншаарай.