Categories
мэдээ нийгэм

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд М.Анхцэцэгийн дүүд туслах хандивын аян үргэлжилж байна

Монголын шилдэг тамирчдын нэг, хүндийг өргөгч М.Анхцэцэгийн дүү түлэгдсэний улмаас яаралтай хагалгаанд орох шаардлагатай болчихоод байгаа билээ. Тиймээс тэрээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сууж өөрийн нэртэй бал, цэвэр даавуун подволк, аяга зэргийг борлуулан хандивын аян өрнүүлж эхэлсэн. Мөн 3000 төгрөгийн хандивын данс хүртэл нээчихээд байгаа билээ.

Өнөөдрийг хүртэл түүний дүүд туслахаар олон хүн хандив өргөж, сэтгэлийн дэм болж байгаа юм. Тэгвэл “Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогчдын нэг, “Х Түц” хамтлагийн жүжигчин Т.Бархүү гэр бүлийн хамтаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очиж, М.Анхцэцэгт сая төгрөгийн хандив өгчээ. Мөн УДЭТ-ын жүжигчид болон урлаг соёлынхон хандив өргөсөн байна.

Дашрамд дурдахад, хандивын аян зургадугаар сарын 10-ны өдрийг дуустал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд орой 20:00-23:00 цагийн хооронд зохион байгуулагдах юм. Тиймээс иргэд, аж ахуй нэгж, бизнесмэнүүд хандив өргөхийг хүсвэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очиж биечлэн уулзах боломжтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *