Categories
мэдээ соёл-урлаг

​ “Үндэсний бахархал” тоглолт боллоо

Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд иргэд, наадамчин олондоо зориулан “Үндэсний бахархал” тоглолтыг Нийслэлийн Засагдаргын Тамгын газар, нийслэлийн Соёл, урлагийн газар, Монгол Улсын Үндэсний Урлагийн их театртай хамтран өчигдөр Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Аливаа үндэстний оршин тогтнохын үндэс болсон улсын минь хил хязгаар, эх хэл минь, агуаа түүх минь бидэнд үнэлж барашгүй, хосгүй тансаг соёлыг өвлүүлэн үлдээснийг бахдан бишрээд ханашгүй юм. ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын хосгүй өвд бүртгэгдсэн бидний язгуур соёл маань хөгжил дэвшлийн замналаар гайхамшигт тансаг тайзны урлаг болон хөгжсөөр байна” хэмээв.

Энэхүү тоглолтоороо үндэсний урлагийн олон шилдэг үзүүлбэрүүдийг иргэд, олон нийтэд зориулан толилуулахаар бэлтгэсэн юм. “Үндэсний бахархал” тоглолт нь язгуур урлагийн үзүүлбэрүүдээс гадна дэлхийн сонгодог бүтээлүүдээс тоглов. Тоглолтын найруулагчаар ҮУИТеатрын захирал Г.Цоггэрэл ажиллажээ.

Түүнчлэн жил бүр уламжлал болгон толилуулдаг “Улаанбаатарын үдэш” роп, попын нэгдсэн тоглолтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас өнөөдөр 21.00 цагт Жанжин Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр зохион байгуулахаар төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *