Categories
мэдээ нийгэм

Унадаг дугуйн хөвөх төхөөрөмж “Улаан акул”

Унадаг дугуйн спортоор хичээллэдэг тамирчдад зориулагдсан усан дээр хөвөх төхөөрөмж “Улаан акул”-ыг танилцуулахаар бэлтгэлээ. Хуурай газар унадаг дугуй жийх, усан дээр унадаг дугуйн дөрөө жийх нь харилцан адилгүй. Усны даралт их байдаг тул маш их хурд, хүч гаргах шаардлагатай болдог. Яг энэ зарчим л тамирчдын хүч чадал, тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлэхэд гол ач холбогдолтой гэж үзжээ.

Унадаг дугуй болон завины хослосон төхөөрөмжийг өмнө нь Германы алдарт автомашин үйлдвэрлэгч “BMW” компанид ажиллаж байсан загвар зохион бүтээгч Жозеф Рубау бүтээсэн байна. Хамгийн анх “Sea Otter Europe” гэх үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд танилцуулж байсан юм.

Бат бөх төдийгүй хөнгөн материалыг ашиглан хийсэн энэхүү төхөөрөмжийг спорт, аялал зугаалга, сонирхогчдын гэсэн гурван төрлийн зориулалтаар бүтээжээ. Байнгын усан дээр хөвөх зориулалтын төхөөрөмж гэдэг утгаар нь зэвэрдэггүй ган төмрөөр урлажээ.

Гурван төрөл зүйлээсээ шалтгаалаад харилцан адилгүй нэмэлт тоноглолуудтай юм байна. Өөртөө бас бус зүйлсээ хийгээд авч явах зориулалтын савны хэсэгтэй. Хамгийн энгийн буюу сонирхогчдын төрлийн төхөрөөмж нь 5800 ам.долларын үнэтэй бол спорт төрлийнх нь 11600 ам.доллар, аялал зугаалгын төрлийн төхөөрөмж нь 8100 ам.долларын үнэтэй юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *