Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгост өчигдөр орой 4.5 баллын хүчтэй газар хөдлөлт болов

Өмнөд Солонгос улсын Кёнгбук аймгийн Кёнгжү хотод өчигдөр оройн 20.30 минутийн орчим 4.5 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Өнгөрсөн 12-ны өдөр тус хотоос урагш 11 км зайд үүссэн 5.8 балл газар хөдлөлт болж байсан юм.

Харин өчигдөрийн газар хөдлөлт нь өмнөх удаа болсон газар хөдлөлтийн голомтоос урагш 3.9 км зайд, 14 км гүнд үүсч,10 секундийн турш үргэлжилсэн байна.

Газар хөдлөлтөөс болж байшин барилга, айл өрхийн тавилга савлан хөдөлж, гадаа гудамжинд явж байсан иргэд газар хүчтэй хөдөлж байгааг мэдэрсэн ажээ.

Кёнгжү хотын иргэд ихээхэн айн сандарч, гэртээ хонох хүсэлгүй байсан тул тус хотын захиргаанаас өчигдөр орой түр хоноглох газрыг ойролцоох сургуулийн гадаах талбайд байгуулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *