Өмнөд Солонгос улсаас эх орондоо буцахааар 2675 иргэн өргөдлөө өгчээ. Өргөдөл гаргасан иргэдийн:
- 246 буюу 9 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/,
- 595 буюу 23 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/,
- 132 буюу 4.5 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/,
- 217 буюу 8 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/,
- 78 буюу 3 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/,
- үлдсэн 1407 буюу 52 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна.
Үүнээс гадна БНСУ-ын Хууль зүйн яамны Гадаадын иргэн харьяатын газрын түр саатуулах байранд саатуулагдаж буй 70 орчим монгол иргэний мэдээллийг Улсын Онцгой Комисст хүргүүлжээ. Тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэдийн нэрсийн жагсаалтыг Улсын Онцгой Комиссын Шуурхай штабын дэргэд байгуулагдсан ажлын хэсгээс иргэдийн гаргасан өргөдөл, холбогдох нотлох баримтад үндэслэн эцэслэн гаргах юм.
Одоогийн байдлаар УОК-ын Шуурхай штабын дэргэдэх ажлын хэсгээс энэ сарын 18-ны өдөр үйлдэгдэх Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэдийн жагсаалтыг өнөөдөртөө багтааж гаргана.
One reply on “Өмнөд Солонгосоос нутаг буцахаар 2675 иргэн өргөдлөө өгчээ”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru