Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгос болон АНУ-ын агаарын цэргийн хүчнийхэн хамтарсан сургуулилт хийж эхэллээ

Image result for Өмнөд Солонгос болон АНУӨмнөд Солонгос болон АНУ-ын агаарын цэргийн хүчнийхэн хамтарсан сургуулилт хийж эхэллээ гэж “Ёнхап” агентлаг мэдээлэв. Умард Солонгос цөмийн хөтөлбөрийнхөө хүрээнд тив алгасах шинэ төрлийн баллистик пуужин харван дэлхий нийтийг түгшээснээс долоо хүрэхгүй хоногийн дараа талууд сургуулилт хийж эхэллээ.

Энэ долоо хоногийн баасан гараг хүртэл үргэлжлэх хамтарсан сургуулилтын үеэр талууд 230 гаруй байлдааны нисэх онгоц, тэдгээрийн дотор “F-22” үл үзэгдэгч сөнөөгч нисэх онгоцыг ашиглах ажээ.

Солонгосын хойгийн энх тайван ба аюулгүй байдлыг хангах, хоёр талын агаарын цэргийн хүчний хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор энэ сургуулилтыг хийж байна гэж АНУ-ын армиас өнөө өглөө гаргасан мэдэгдэлд дурджээ.

Энэ сургуулилттай холбоотойгоор Умард Солонгосын Улс орноо энх тайвнаар нэгтгэх хороо ням гарагт буюу өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг “сэтгэцийн өвчтэй өвгөн” гэж хочлохын сацуу “Энэ сургуулилт бол гал дээр тос нэмсэн хэрэг. Үүний улмаас Солонгосын хойгт цөмийн дайн дэгдэж болзошгүй” гэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *