Categories
мэдээ нийгэм

Өмнөд Монголын иргэн Х.Цанаа УОК-т 40 сая төгрөг хандивлажээ

БНХАУ-ын Өмнөд Монголын өөртөө засах орны иргэн Х.Цанаа Улсын онцгой комиссод 40 сая төгрөг хандивлажээ.

Тэрээр Монгол Улсад ажиллаж, амьдардаг бөгөөд коронавируст халдвараас ард иргэдээ хамгаалах арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комисс болоод нийт ажилтан, алба хаагчдад ажлын амжилт хүссэн байна.

Мөн Олон улсын Ротарийн 3450 дүүргийн харьяа Монгол Ротари байгууллагын 9 болон 10 дугаар бүсийн Ротаричууд нийт 20,2 сая төгрөгийн үнэ бүхий нэг удаагийн амны хаалт, хамгаалах хувцас хэрэгсэл, нүүрний хаалт зэрэг эд материалын тусламжийг Улсын Онцгой комиссод хүлээлгэн өгчээ.

Ротарийн гишүүд дэмжигчид коронавируст халдвартай тэмцэх үйл ажиллагаанд зориулж “Өөрөөсөө давж бусдад туслах” уриатай хүмүүнлэгийн аяныг өрнүүлсэн байна.

Хандивын аянд Монголын Ратори клубүүдээс гадна Олон Улсын Ротарийн 3450 дүүрэг, дүүргийн захирагч,удирдлагын багийн хамт олон болон Хонконг, Макао дахь Ротари клубийн гишүүд нэгдсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *