Умард Солонгост туннель нурснаас 200 орчим хүн амиа алдсан талаар Японы Асахи телевиз өчигдөр мэдээлжээ. Уг хэрэг Пунге-ри хэмээх цөмийн туршилт явуулдаг талбайд өнгөрсөн сарын 10-нд болсон. Тухайн үед тус газарт хонгил барих үед нуралт үүсч, 100 гаруй хүн дарагдсан гэх. Аврах ажиллагааг явуулах үеэр мөн тооны хүн эрсэдсэн талаар мэдээлээд буй. Зарим эх сурвалжийн онцолсноор тус газарт цацраг идэвхт бодис алдагдсан байх магадлалтай гэжээ.
Умард Солонгост өнгөрсөн гуравдугаар сард цөмийн зургаа дахь туршилтыг явуулсан. Тус улсын удирдагч Ким Жөн Ун устөрөгчийн бөмбөг туршсан нь амжилттай болсноо тунхаглаж байв. Тухайн үед туршилтын дараа Рихтерийн шаталбараар 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Харин Пунге-ри-д гарсан ослын шалтгааныг дээрх хүчтэй газар хөдлөлтийн дараа тус бүс нутагт хөрсний нуралтаас үүдэлтэй байх магадлалтай гэж үзэж байна.