Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан өчигдөр Хүй долоо худагт болж байна.
Барилдаанд улсын аварга дөрөв, улсын арслан гурав, улсын гарьд тав, улсын заан ес, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглосон бөгөөд тавын даваа үргэлжилж байна.
Дөрвийн даваанд аварга С.Мөнхбат аймгийн заан Э.Мөнхжаргалд өвдөг шороодсон.
Харин тавын даваанд улсын аварга Э.Оюунболд Өмнөговь аймгийн арслан Э.Нямаад уналаа. Мөн залгуулан улсын аварга П.Бүрэнтөгс Сэлэнгэ аймгийн арслан Төрболдод уналаа. Мөн Г.Эрхэмбаяр аварга унажээ. Ингэснээр өнөөдрийн барилдаанд зодоглосон дөрвөн аварга аймгийн цолтнуудад ээлж дарааллан унаж байна.