Categories
мэдээ нийгэм

Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж байна.

Тус аймгийн Баян-Уул, Баяндун, Хэрлэн, Матад сумаар орж хаваржилтын байдалтай танилцан аймгийн Онцгой комиссыг хуралдуулж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.

Дорнод аймагт өнгөрсөн онд нийт 12 удаагийн хээрийн түймэр гарч байв, Түймэрт 460 мянган га бэлчээрийн талбай шатаж,1.8 тэрбум төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахад 6.9 сая гаргаж байжээ. Он гарсаар нэг хээрийн түймэр гарсанбайна. Нийт нутгийн 10 хувьд нь цасан бүрхүүлтэй байгаагаас үзэхэд хуурайшилт ихтэй түймэр гарах эрсдэл өндөртэй байгаа аж.

Өнгөрсөн онд гарсан түймрийн улмаас 1.8 тэрбум төгрөгийн хохирол учирч байв

Тиймээс аймгийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг баталж, төлөвлөгөөний дагуу аймгийн төвөөс гадагш гарах чиглэлийн замууд дээр тээврийн хэрэгслийн галын аюулгүй байдлыг шалгаж, санамж, зааварчилгаа өгөх байнгын болон хөдөлгөөнт хяналт, шалгалтын таван цэгийг байгуулаад байна.

Мөн 14 сумын мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг шалган үүрэг, зааварчилгаа өгөх, сумдын Засаг дарга нартай “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, ажиллах талаар гэрээ” байгуулан гуравдугаар сарын 20-аас эхлэн ажиллахаар боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *