Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд нийт 119 ой, хээрийн түймэр бүртгэгджээ

]

Он гарсаар, улсын хэмжээнд өнөөдрийг хүртэл Улаанбаатар хот, Увс, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд, Баянхонгор, Өвөрхангай зэрэг 14 аймгийн 69 суманд нийт 119 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ. Түймэрт урьдчилсан байдлаар ойн 10.158 га газар, хээрийн 215.715 га, нийт 225.874 га талбай өртөжээ. Обьетоос 2 гэр, 4 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж нийт 1.6 тэр бум төгрөгийн хохирол учирчээ. Харин өнөөдөр буюу 7 дугаар сарын 28-ны байдлаар ой, хээрийн түймэр бүртгэгдээгүй байна. Хөдөө орон нутгийг зорих иргэдийн хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбогдуулан ногоон бүсэд зорчихдоо автомашин техникийн бүрэн бүтэн байдлын ханган хянаж, ил задгай гал түлэхгүй байх, насанд хүрээгүй хүүхдийг ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх, асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраахыг сэрэмжлүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *