Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд мал төллөлт 59.0 хувьтай байна

Төллөлт зурган илэрцүүдЭнэ хавар улсын хэмжээнд 26 сая эх мал төллөнө. Өнөөдрийн байдлаар нийт хээлтэгчийн 59.0 хувь буюу 15.4 сая хээлтэгч төллөжээ. Гарсан төлийн 15.2 сая төл буюу 98.0 хувь нь бойжиж байна. Тодруулбал, 40.7 мянган ботго, 162.0 мянган унага, 410.4 мянган тугал, 8.0 сая хурга, 6.6 сая ишиг байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 2.4 саяар нэмэгджээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам аймгуудтай байнгын холбоотой “Шуурхай штаб” ажиллуулж, хаврын шар усны үер, салхи шуурга, мал төллөлтийн үеийн зөвлөгөө, зөвлөмжийг өгч ажиллаж байна гэж Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *