Categories
мэдээ нийгэм

Улсын гуравдугаар төв эмнэлэг хүчилтөрөгчийн үйлдвэртэй болно

Улсын гуравдугаар төв эмнэлэгт Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр 40 нано.мкуб-ын багтаамжтай хүчилтөрөгч үйлдвэрлэх болон баллон цэнэглэх хоёр хэсэгтэй, 7х10 хэмжээтэй хүчилтөрөгчийн үйлдвэр баригдаж байгаа юм байна.

“Нью Терравокс” ХХК-ийн гүйцэтгэж буй уг үйлдвэрийн барилгын ажил өчигдрийн байдлаар 45 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Төслийн хүрээнд хүчилтөрөгчийн баллон цэнэглэх компрессор суурилагдаж байгаа бөгөөд компрессорын тусламжтайгаар зөөврийн хүчилтөрөгчийн баллоныг өөрөө цэнэглэх тул хойшид энэ төрлийн бүтээгдэхүүн худалдан авах хэрэгцээг бууруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *