Categories
мэдээ нийгэм

Улсын бүртгэлийн газар ачаалалтай байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өчигдөр Улсын бүртгэлийн газрын үйл ажиллагаатай танилцжээ. Ердийнхөөрөө өдөрт 1000 орчим хүнд үйлчилдэг байсан бол долдугаар сар гарсаар хүмүүсийн амралт эхэлж ачаалал хоёр дахин ихэсчээ. Одоо тэднийх 2000 орчим хүмүүст өдөрт үйлчилж байгаа гэж танилцууллаа.

Энгийн өдрүүдэд гадаад паспорт авахаар 350 гаруй иргэн, сунгалтын үйлчилгээ авахаар 200 гаруй иргэн ирдэг байна. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газар нь өнгөрсөн сарын 25-наас эхлэн ажлын гурав хоногт багтаан яаралтай гаргадаг гадаад паспортын үйлчилгээгээ түр зогсоожээ.

Энэ сарын 8-нд шинэ бэлдэц ирэх баг цахим гадаад паспортыг 52500 төгрөгөөр худалдаална гэв.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *