Categories
мэдээ спорт

Улсын арслан Х.Мөнхбаатар найрааны начин төрүүлсэн үү

“Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат
“Хилчин” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх Монгол Улсын арслан
Х.Мөнбаатар энэ жилийн улсын баяр наадмаар начин цолны найраа хийж буй нь”
гэсэн тайлбар бүхий зураг газар авч байна. Тэрбээр энэ жил тавын даваанд
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, аймгийн арслан Б.Батжаргалыг амлан
барилдсан. Гэвч төд удалгүй “бондойгоод” өгсөн. Ямартаа ч наадмаас хойш найраа
хийж бөхчүүдийг улсын цолонд хүргэсэн тухай ярьж байгаа наадамчдын аманд
Х.Мөнхбаатар арслан ч гэсэн багтсан явсан. Энэ үеэрээ яг начны найраа хийсэн
үү, үгүй юу гэдгийг батлах хүн түүний дэргэд байгаа засуул, утсаар ярьсан хүн
хоёроос өөр хэн ч мэдээгүй. Улсын арслан маань үнэхээр найраа хийж утсаар
ярьсан уу эсхүл зайлшгүй утсаар ярих чухал асуудал гараад ярив уу гэдэг дээр
тайлбар хийх биз ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *