Categories
мэдээ спорт

Улсын арслан Э.Оюунболд түрүүлэв

Монголын үндэсний бөхийн холбооноос улирал бүр зохион байгуулдаг Сонгинохайрхан уулын хишиг барилдаан өнгөрөгч ням гаригт /2019.04.14/ Бөхийн өргөөнд боллоо. Хишиг барилдааны 43 дахь цуврал буюу “Чингис хаан” банкны нэрэмжит “Сонгинохайрханы хишиг” бөхийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Э.Оюунболд, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Н.Түвшинбаяр нараар ахлуулсан чансаа өндөр 128 бөх барилдлаа.

Барилдаанд улсын арслан Э.Оюунболд долоо даван түрүүлж, улсын харцага Н.Золбоо үзүүрлэв. Барилдааны их шөвөгт улсын начин Ч.Хөхчирэнгэр, Д.Амарсайхан, дунд шөвөгт улсын аварга С.Мөнхбат, заан М.Өсөхбаяр, харцага Х.Гантулга, аймгийн арслан О.Наранбаатар нар үлдэв.

Бөхийн холбоо болон “Жудаг” групп хамтран “Уран гараа дэвээ, шаваатай бөх” шагналыг гардуулж эхэлсэн бөгөөд энэ удаагийн шагналын эзнээр улсын заан М.Өсөхбаяр тодорсон. Түүний хувьд уг шагналыг хоёр дахь удаагаа авахдаа “Мазда“ брэндийн албан ёсны дистрибьютер “Бодиз Интернэйшнл групп” ХХК-ийн бэлгийг авчээ.

БАРИЛДААНЫ ДҮЙЗ:

Тавын даваа

Улсын аварга С.Мөнхбат – Улсын начин Д.Амарсайхан

Улсын арслан Э.Оюунболд – аймгийн арслан О.Наранбаатар

Улсын заан М.Өсөхбаяр – улсын начин Ч.Хөхчирэнгэр

Улсын харцага Х.Гантулга – улсын харцага Н.Золбоо

Зургаагийн даваа:

Улсын арслан Э.Оюунболд – Улсын начин Д.Амарсайхан

Улсын харцага Н.Золбоо – Улсын начин Ч.Хөхчирэнгэр

Долоогийн даваа

Улсын арслан Э.Оюунболд – Улсын харцага Н.Золбоо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *