Бүгд найрамдах улс тунхагласны 94 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан “Спортын төв ордон”-д болж өндөрлөлөө.
1985 оноос эхтэй, 1990 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж буй барилдаанд улсын арслан Э.Оюунболд Р.Пүрэвдагва нараар ахлуусан бөхчүүд зодоглолоо.
Барилдаанд Завхан аймгийн харьяат улсын гарьд Б.Гончигдамба найм даван түрүүлж улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэжээ.
Их шөвөгт зүүний манлай улсын арслан Э.Оюунболд, Дорнод аймгийн харьяат улсын начин Д.Анар нар шалгарсан юм.