Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 0 хэм дулаан байна

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2021 оны 10 сарын 05-ны 20 цагаас 10 сарын 06-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр 8-13 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 0-5 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 2-4 хэм хүйтэн, бусад хэсгээр 0 хэм орчим, өдөртөө 12-14 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хүйтэн, өдөртөө 12-14 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *