Categories
мэдээ соёл-урлаг

Улаанбаатарт Моно жүжгийн олон улсын фестиваль болно

“Ялагчдын цуваа-Улаанбаатар 2016” моно жүжгийн олон улсын фестиваль наймдугаар сарын 15-19-ний өдрүүдэд Улсын драмын эрдмийн театрт болох гэж байна. Энэхүү фестивал нь “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Монголын моно жүжгийн төвөөс Улсын драмын эрдмийн театр, Улсын хүүхэлдэйн театр, Соёл урлагийн их сургуультай хамтран жил бүр зохион байгуулагддаг аж.

Энэхүү фестивальд Польш, Армен, Орос, Англи, Монголын уран жүжигчид оролцох ба Монгол Улсыг төлөөлж УДЭТ-ын жүжигчин, СТА Ц.Баясгалан “Би Эдит Пиаф” жүжгээрээ 15-ны 19:00 цагт оролцох бол Польшийн жүжигчин Виолета Комар “Дива” /16-ны 19:00 цагт/, Армяны жүжигчин Арам Ованнисян “Үзэсгэлэнт Ара” /17-ны 19:00 цагт/, Оросын жүжигчин Наталья Носова “Би нохой” /18-ны 19:00 цагт/, Английн жүжигчин Кэрил Свифт “Дэнгийн эрвээхэй” жүжгээ /19-ний 19:00 цагт/ толилуулах ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *