2016 оны 04 дүгээр сарын 07-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуур, Дархадын хотгор, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр,Тэс,Туул,Тэрэлж, Халхголын голын хөндий, Дорнодын тал нутгаар 1-6 градус, говийн бүсийн баруун хэсгээр 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн зүүн хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 5-7 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 8 градус хүйтэн, харьцангуй чийг 34 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2016 оны 04 дүгээр сарын 08-наас 04 дүгээр сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв: