Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 16 хэмийн хүйтэн байна

Улаанбаатарт 16 хэм хүйтэн байна зурган илэрцүүдУЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 29-34 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Орхон, Хараа голын хөндийгөөр 25-30 градус, бусад нутгаар 17-22 градус, өдөртөө Дархадын хотгороор 20-25 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, бусад нутгаар 7-12 градус байна

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

2016 оны 11 дүгээр сарын 25-наас 11 дүгээр сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус, Увс нуурын хотгор болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *