Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 0 градус орчим байна

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:
Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр
цас орно. Салхи баруун хойноос ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч
ширүүснэ. Шөнөдөө Завханы нутаг, Говь-алтай, Баянхонгорын хойд хэсгээр
11-16 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 1-6 градус, бусад
нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Завхан, Говь-Алтай, Баянхонгорын
хойд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Говь-алтай, Баянхонгорын
өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орж цасан
шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн
өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө
Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 градус, бусад нутгаар 3-8
градус хүйтэн, өдөртөө өдөртөө бүх нутгаар 1 градус хүйтнээс 4 градус
дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж
ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Хэнтэйн
уулархаг нутгаар хүйтэрч шөнөдөө 3-8 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн,
бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө
хүйтэрч 0-5 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:
Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, өдөртөө 14-16
метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 3-5
градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр
хур тунадас цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө
ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан
шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн
хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус
хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1-6 градус дулаан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *