Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарын дэвжээнд 21 жилийн дараа Азийн шилдэг бөхчүүд өрсөлдөв DNN.mn

Бөхийн төрлүүдийн 2022 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 4 дүгээр сарын 19-24-нд Монгол Улсын нийслэлд амжилттай болж шилдгүүдээ тодрууллаа.

Энэхүү сонгомол бөхийн 31 дэх, чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 35, эмэгтэйчүүдийн 24, удаагийн тэмцээнд Монгол, Бахрейн, БНСУ, Иран, Ирак, Йордан, Киргиз, Катар, Казахстан, Кувейт, Пакистан, Палестин, Тажикистан, Туркменистан, Сингапур, Сири, Узбекистан, Шри-Ланка, Энэтхэг, Япон гэсэн 20 орны 250 гаруй тамирчин бөхийн гурван төрөлд өрсөлдөв. Тивийн АШТ-ийг 21 жилийн дараа эх орондоо хүлээж авсан Монголын баг тамирчдаас эмэгтэйчүүд 4 мөнгө, 5 хүрэл, эрэгтэйчүүд 2 мөнгө, 1 хүрэл медальтай тэмцээнээ өндөрлүүлэв.

Тэмцээний сүүлийн өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн барилдаан болж 92 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Д.Оргилох мөнгө, 125 кг-д “Алдар” спорт хороо, Баянхонгор аймгийн тамирчин, спортын мастер Э.Батмагнай хүрэл медалийн эзэн боллоо.

Чөлөөт бөхийн төрөлд Иран улсын баг 10 жингээс 6 жинд нь алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж, 201 оноогоор тасархай тэргүүллээ. Харин Энэтхэг улс 1 алт, 3 мөнгө, 3 хүрэл медальтай 152 оноогоор 2 дугаар, Казахстан 1 алт, 3 мөнгө, 4 хүрэлтэй 151 оноогоор 3 дугаар байрыг тус тус эзэллээ.

Ази тивийн АШТ-ий чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн дүнг танилцуулахад:

57 кг-д:

1. Рави Кумар (Энэтхэг)

2. Рахат Калжан (Казахстан)

3. Алмаз Сманбеков (Кыргызстан)

3. Рикүто Арай (Япон)

61 кг-д:

1. Рей Хигүчи (Япон)

2. Дароуш Задех Тансеван (Иран)

3. Акбар Курбанов (Казахстан)

3. Улукбек Жолдошбеков (Кыргызстан)

65 кг-д:

1. Рахман Амузадхалили (Иран)

2. Бажранг Пуния (Энэтхэг)

3. Кайки Ямагүчи (Япон)

3. Аббос Рахманов (Узбекистан)

70 кг-д:

1. Тайши Нарикүни (Япон)

2. Эрназар Ахматалиев (Кыргызстан)

3. Сырбаз Талгат (Казахстан)

3. Навеен Навеен (Энэтхэг)

74 кг-д:

1. Йонас Эмамичогай (Иран)

2. Нуркожа Кайпанов (Казахстан)

3. Исламбек Орозбеков (Кыргызстан)

3. Дайчи Такатани (Япон)

79 кг-д:

1. Али Савадкоухи (Иран)

2. Балиан Гоурав (Энэтхэг)

3. Арсалан Будажапов (Кыргызстан)

3. Юдай Такахаши (Япон)

86 кг-д:

1. Азамат Даулетбеков (Казахстан)

2. Деепак Пуния (Энэтхэг)

3. Мохсен Мостафави Аланах (Иран)

3. Бобур Исломов (Узбекистан)

92 кг-д:

1. Амирхоссейн Фирeзпeрбандпей (Иран)

2. Дагвадоржийн Оргилох (Монгол)

3. Вики Вики (Энэтхэг)

3. Адилет Давлумбаев (Казахстан)

97 кг-д:

1. Мохаммадхоссейн Мохаммадиан (Иран)

2. Өлзийсайханы Батзул (Монгол)

3. Мамед Ибрагимов (Казахстан)

3. Сатавиарт Кадиан (Энэтхэг)

125 кг-д:

1. Ядоллах Мохеби (Иран)

2. Алишер Ергали (Казахстан)

3. Энхтүвшингийн Батмагнай (Монгол)

3. Жун Йы Хюн (БНСУ)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *