Монгол Улсыг олон улсад сурталчлах, дотоодын болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй аялах дадлыг бий болгох зорилгоор “Зөв, цэвэр аялъя” аяны хүрээнд “Улаанбаатар явган аяллын фестиваль”-ийг өнөөдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт зохион байгуулна.
Энэхүү олон улсын аяллыг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй юм. Энэ жилийн явган аяллын фестивальд БНСУ-ын 100 гаруй алхагч /жуулчин/, Япон, Монгол Улсын алхагчид Монгол Оллэгийн гуравдугаар маршрутаар нийт 12 км алхана.
Явган аяллын фестивалиар дамжуулан нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор гар урлалын болон хоол, хүнсний худалдааг зохион байгуулахаас гадна соёл урлагийн арга хэмжээ явагдана. Мөн аяллын үеэр тусгай тэмдэгжүүлсэн замаар “Clean Olle” буюу хог цэвэрлэх аян болно.
Фестивалийн нээлтэд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Жэжү Оллэгийн үүсгэн байгуулагч Со Мён Сүг, Жэжү Оллэ аяллын Япон дахь нийгэмлэгийн тэргүүн И Юү Ми, Поннан /Pongnang/ аяллын компанийн захирал Жү Жу Ян зэрэг албаны төлөөлөгчид оролцох юм.
Хэзээ: 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр
Хаана: Налайх дүүргийн зургадугаар хороо, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Өгөөмөрийн ам
АЯЛЛЫН МАРШРУТ