Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар түншлэл-2016” намрын үзэсгэлэн нээгдлээ

exibitionМонгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсөний 95 жил, үзэсгэлэнгийн салбар үүсч хөгжсөний 41 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан “Мишээл экспо” төвд “Улаанбаатар түншлэл-2016” намрын үзэсгэлэнг зохион байгуулж байна. Есдүгээр сарын 8-наас 11-ний өдрүүдэд үргэлжлэх тус үзэсгэлэнд дотоодын нийт 102 аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид оролцож буй юм. Хүнсний салбараас 37 аж ахуйн нэгж, Эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 9, ноос ноолуур арьс ширний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 30, ном бичиг хэрэгслийн 3, үнэт эдлэлийн 3, барилгын салбарын 2, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 2, импортын бүтээгдэхүүн ба үйлчилгээгээр 16 аж ахуйн нэгж тус тус оролцож байна. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар ажиллаж буй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *