Categories
мэдээ спорт

“Улаанбаатар цом”-д Д.Отгондалай, Б.Түвшинбат, Э.Цэндбаатар нар тулалдахгүй

Д.Отгондалай, Б.Түвшинбат, Э.Цэндбаатар зурган илэрцүүд

Энэ лхагва гаригт Хандгайт дахь “Их тамир” спорт цогцолборт сонирхогчдын боксын “Улаанбаатар цом” олон улсын тэмцээн эхэлнэ. Энэ талаар Монголын боксын холбооноос мэдээлэл хийлээ.

28 дахь удаагийн “Улаанбаатар цом” Монгол, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан, БНАСАУ тэргүүтэй 10 орны нийт 121 боксчин өрсөлдөх бөгөөд манай улсаас давуу эрхийнхээ дагуу нийт 40 тамирчин оролцох юм. Энэхүү тэмцээнд манай шилдгүүдээс олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Б.Түвшинбат, ОУХМ Э.Цэндбаатар нараас бусад нь тулалдана гэж холбооны зүгээс мэдээллээ.

“Улаанбаатар цом” тэмцээн 2000 он хүртэл тасралтгүй 26 жил зохион байгуулагдаад завсарласан бөгөөд өнгөрсөн жилээс эргэн зохион байгуулж байгаа. Энэ удаагийн тэмцээн наймдугаар сард Германд болох ДАШТ-ий өмнөх чухал сорил болохыг мэргэжилтнүүд онцлов. Тэмцээний өдрүүдэд 12,13,14 цагуудаас Спортын төв ордны гадаа талбайгаас Хандгайт “Их Тамир” спорт цогцолбор хүртэл автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ. Хандгайт дахь “Их тамир” спорт цогцолборт эрэгтэй 7, эмэгтэй 3 жинд шилдэг ширэн бээлийтэнүүдийн тулаан өрнөх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *