Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг нээгээгүй

Нийслэлээс зөвхөн хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэх болон хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг гаргаж байгаа юм. Улаанбаатараас гарах хөдөлгөөнийг нээгээгүй. Харин хот руу орох ирэх иргэд асуумж бөглөж орж байгаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1,366 тээврийн хэрэгслээр 2,828 зорчигч хот руу нэвтэрч, 2,080 тээврийн хэрэгслээр 4,410 зорчигч хотоос гарсан байна. Нийт 7,238 зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 84 ажилтан үүрэг гүйцэтгэн ажиллажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *