Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотод эм, эмнэлгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулна

Image may contain: 3 people, people standing and suit

Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк коронавирусийн халдварын цар тахлын хүн амын эрүүл мэнд болон эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа. Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5 төслийн нэмэлт санхүүжилт болон “COVID-19 шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр”-ийн хүрээнд коронавирусийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт ачаалал ирэхээс сэргийлж бусад чухал эрүүл мэндийн үйлчилгээг үргэлжлүүлэн иргэдэд хүргэхэд чиглэх юм.Тухайлбал, ХӨСҮТ, Улсын гуравдугаар шатлалын эмнэлгүүд, нийслэлийн 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, орон нутаг дахь нэгдсэн эмнэлгүүдэд 70 нэр төрлийн 18000 гаруй ширхэг нэн яаралтай тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгсэл болон ариутгал халдваргүйжүүлэлтийн хэрэгслээр хангахаар болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *