Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар инновацийн төвийн инкубаторын сонгон шалгаруулалт

Зорилго:

Нийслэлийн инноваци, энтрепренершипийн экосистемийг хөгжүүлэх, нийслэлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, эдийн засгийн үр ашигтай, шинээр ажлын байр бий болгох, инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, богино хугацаанд хурдан өсөн дэвших чадвартай компанийн ноу-хау, дэвшилтэт технологи, инновацид суурилсан бизнесийн шинэ санааг туршин хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд гаргаж бизнесийн үйл ажиллагааг эрхлэхэд ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон, дотоод гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай болгон өсгөн бойжуулах зорилгоор инкубаторт байрших гарааны компаниудыг сонгон шалгаруулалтад урьж байна.

Шалгаруулалтанд оролцогчдын бүрдүүлэх материал:

Инкубаторт элсэхээр хүсэлт гаргагч нь дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Инкубаторт элсэхийг хүссэн өргөдөл;
  • Иргэний үнэмлэхнийхуулбар /эх хувийн хамт/;
  • Хүсэлт гаргагч нь компани бол үндсэн ажилчдын анкет, иргэний үнэмлэхнийхуулбар эх хувийн хамт;
  • Инкубаторт дэмжлэг авах хугацаандаа мөрдөж хэрэгжүүлэх, хагас жил тутам үйл ажиллагаанд нь хяналт тавих бололцоо бүхий бизнес төлөвлөгөө;
  • Инновацийн төслийн бичиг баримт;
  • Хүсэлт гаргагч нь компани байгуулаад нэгээс дээш жил үйл ажиллагаа явуулж байгаа бол эхлэлтийн баланс болон сүүлийн нэг жилийн баталгаажсан санхүүгийн тайлан тэнцэл;
  • Хүсэлт гаргагч нь компани бол улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, аж ахуйн нэгжийн дүрэм;
  • Төвийн журам, Инкубаторын үйл ажиллагааны журам, Хамтын ажиллагааны гэрээтэй танилцан зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн албан бичиг, өргөдөл;
  • Санхүүгийн чадавхийгнотлох харилцагч банкны мэдэгдэл;
  • Түрээслэх эд хөрөнгийг цаашид ямар зорилгоор эзэмших, ашиглах тухай үндэслэлтэй хийсэн төсөл, төсвийн тооцоо;
  • Шүүхийн шийдвэрээр өргүй гэсэн тодорхойлолт;
  • Бүртгэлийн хураамжийн хэмжээ иргэн-50,000 төгрөг, компани-100,000 төгрөг байна;
  • Инкубаторт элсэгчийн анкет /Төвөөс гаргасан маягтын дагуу/ -ын дагуу бөглөнө үү. Татаж авах.

    Дэлгэрэнгүй мэдээлэл болон тавигдах шаардлагыг дараах холбоосоор авна уу. (Татаж авах).

    Дэлгэрэнгүй мэдээлэл болон тавигдах шаардлагыг дараах холбоосоор авна уу. Xолбоо барих vтас: 70111291, Цахим хуудас: http://idia.ub.gov.mn/

    И-мэйл: Innovationub@gmail.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *